
“Emirates” Европ, Азийн агаарын замд давамгайлахыг зорьж байгаа. Тус компани энэ онд 32 ширхэг “Airbus” 30 “Boeing 777” онгоц захиалсан билээ. Дубайд байрлах энэ компанийн ерөнхий захирал Шейх Ахмед бин Саид ал-Мактумын хэлснээр есдүгээр сар хүртэлх зургаан сарын хугацаанд нийт 925 сая ам.долларын орлоготой ажилласан байна.
Э.Очирт