Цагдаагийн ажилтныг чирч хурууг нь хугалжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.01-нд нийтлэгдсэн

Цагдаагийн ажилтныг чирч хурууг нь хугалжээ

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтэж байсан дэд ахлагч Н.Алтангэрэл замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 26 настай М.Эрдэнэзулын   бичиг баримтыг  шалгах тухай  шаардхад  дээрх этгээд   Акцент маркийн 12-76 УНГ дугаартай машинынхаа  цонхонд гарыг нь хавчуулж чирч давхисан байна.  Уг үйлдлийн улмаас цагдаагийн ажилтны эрхий хуруу хугарчээ. Уг хэрэг өнөөдөр өглөөний  09.30 цагт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт болсон бөгөөд сэжигтэн этгээд танхайн болон дээрмийн хэрэгт  хэд хэдэн удаа ял шийтгүүлсэн нэгэн аж.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж