Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд үндэсний балет үзлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.01-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд үндэсний балет үзлээ

Дуурь бүжгийн эрдмийн театрт өчигдөр Ж.Мэнд-Амарын “Үйлийн гурван толгой” балетыг тайзнаа дахин тоглолоо. Гурван бүлэг дөрвөн үзэгдэл бүхий тус балетыг хөгжлийн бэрхшээлтэй болон хичээлээс гадуурх сургалтын нийт 100 гаруй хүүхдэд тус театрынхан үзүүлсэн юм. Энэхүү балетаар дамжуулан албан бус сургалтын төвийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудад сэтгэлийн таашаал өгөх, урлагийн боловсрол олгох, таниулах зорилготой аж. Өчигдөр Сонгинохайрхан дүүргийн “Гэгээрэл Хөгжлийн төв”-ийн албан бус сургалтын төвийн 50 хүүхэд, 25 дугаар тусгай дунд сургуулийн 30 гаруй хүүхэд эцэг эхийн хамт нийт 100 хүнд үндэсний “Үйлийн гурван толгой” балетыг үзсэн бөгөөд хүүхдүүд сэтгэл хангалуун буцсан. “Үйлийн гурван толгой” балетыг анх 1987 оны гуравдугаар сарын 28-нд тайзнаа тоглож байжээ. Балетын цомнолыг Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” зохиолоос сэдэвлэж хийсэн байна.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж