
Мөн ОУ-ын гэрээ конвенцуудыг зөрчин дуураараа аашилж байна гэж үзэж ард түмнээсээ уучлалт гуйх ёстой гэв. Энэ талаар тодруулахад ИШШ ТББ-ын тэргүүн Ц.Батялалт “ Үнэхээр МУ-ын ЗГ уучлалт гуйх алдаа гаргасан бол хариуцлагаа хүлээх ёстой. Талийгаач Д.Энхбат, баригдаад байгаа Б.Хурц нар ЗГ-ын буруутай шийдвэрийн улмаас эрх нь зөрчигдөөд байгаа бөгөөд эдгээр хүмүүсийн ар гэр мөн монголын ард түмнээс ЗГ уучлалт гуйх ёстой хэмээн үзэж байгаа. Биднээс уучлалт гуйгаагүй байж гадны орноос уучлалт хүссэн. Энэ утгаараа гадаад харилцаагаа эхэнд тавьж ард түмнээ ард нь тавьдаг энэ замаар Монгол улс урагшлахгүй” хэмээв. Дашрамд дурьдахад уг асуудлаар удахгүй дахин мэдээлэл хийх аж.
Г.Хулан