Гурвантэс суманд цэцэрлэг барихаар болжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.01-нд нийтлэгдсэн

Гурвантэс суманд цэцэрлэг барихаар болжээ

Аравдугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд хүүхдийн цэцэрлэгийн барилгын шав тавих ёслол болжээ. Шинээр баригдах цэцэрлэгийн барилгын ажлыг Саусгоби сэндс компани бүрэн санхүүжүүлж байгаа бөгөөд 100 хүүхдийн багтаамжтай, хоёр давхар барилга байх юм. Шав тавих ёслолд сумын иргэд, засаг захиргаа, хүүхэд багачууд болон Саусгоби сэндс компанийн төлөөлөгчид оролцсон байна.  Нийт 400 сая төгрөгний төсөвт өртөгтэй цэцэрлэгийн барилгыг Саусгоби сэндс компани дангаар санхүүжүүлж байгаа бөгөөд ирэх оны хичээлийн жил эхлэхээс өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Канадын хөрөнгө оруулалттай Саусгоби сэндс компанийн үйл ажиллагаа Өмнөговь аймагт төвлөрдөг бөгөөд нүүрсний хайгуул, олборлолт, экспортоор дагнан ажилладаг. Гурвантэс сумын нутагт орших Овоот Толгой нүүрсний ил уурхайг тус компани 2008 оноос эхлэн ашиглаж байгаа ба одоогоор нийт 474 ажилтантайгаас 180 буюу 38 хувь нь тухайн сумын харъяат иргэд байдаг ажээ.

Д.Цээнэ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж