
Йеменээс АНУ-д илгээсэн тэсрэх төхөөрөмжтэй илгээмж нь онгоцыг нисэж байхад ажиллах ёстой байсан гэж Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон мэдэгдсэн байна. Үүнийг мөрдөн байцаалтын урьдчилсан үр дүн харуулж байгаа гэнэ. Тэр тэсрэх бодисыг ачааны онгоцоор тээж түүнд зорчигчид байхгүй байжээ. Йеменээс илгээсэн хоёр дахь бөмбөгийг Дубайн нисэх буудалд илрүүлсэн билээ.Орон нутгийн мөрдөн байцаагчид хэзээ тэр бөмбөгийг террористууд дэлбэлэх ёстой байсан талаар хэлээгүй байгаа. Хоёр илгээмжийг Чикагогийн жүүдийн сүмийн хаягаар явуулсан байжээ.
Тэсрэх төхөөрөмжийг илгээсэн гэх сэжигтнээр Йемены анагаахын сургуулийн оюутан эмэгтэйг барьсан байна. Түүний шуудангийн салбарт үлдээсэн утасны хаягаар нь тэр эмэгтэйг олсон байв. Тэр эмэгтэйн өмгөөлөгч түүнийг алан хядагчид ашигласан тэр өөрөө хайрцагт юу байгааг мэдээгүй гэж хэлж байгаа. Өмгөөлөгчийн хэлснээр тэр эмэгтэйн хамт түүний эхийг хамт барьжээ. Удалгүй тэднээс тэсрэх төхөөрөмжийг илгээсэн гэх хэргийг хамааралгүй болгон сулласан байна.