
Дундговь аймгийн Засаг дарга Д.Чандмань дэргэдээ орон тооны бус хэд хэдэн зөвлөх ажиллуулахаар төлөвлөж байна. Тус аймагт хамгийн тулгамдсан асуудал болоод бea усжуулалт, ус суваг, барилга, эрчим хүч зэрэг нэн шаардлагатай асуудлаар олон жилийн дадлага туршлагатай инженерүүдээс бүрдсэн орон тооны бус “Инженерүүдийн зөвлөл”-ийг байгуулах юм. Мөн аймгийн эдийн засгийн үндсэн салбар болох мал аж ахуй нь байгаль, цаг уурын нөхцөлөөс хараат, таван хошуу мал тус бүр арчилгаа, хариулга маллагааны өөр өөр онцлогтой тул тэр бүхнээр мэргэшсэн, дипломгүй эрдэмтэд буюу хашир малчныг өөрийн орон тооны зөвлөхөөр ажиллуулахаар сонгож байна. “Аймгийн Засаг даргын зөвлөх” гэсэн үнэмлэхтэй тэдгээр малчид аймгийн хэмжээнд мал аж ахуйн бодлого тодорхойлоход оролцдог, суманд томилолтоор ажиллан малчдад зөвлөдөг, энэ ажлынхаа төлөө төрөөс урамшил, хөлс авдаг байх журам гаргах гэнэ.
С.Пүрэвсүрэн