Хяналтын иж бүрэн тоног төхөөрөмжтэй болов

Хуучирсан мэдээ: 2010.11.01-нд нийтлэгдсэн

Хяналтын иж бүрэн тоног төхөөрөмжтэй болов

Цагдаагийн хяналтын иж бүрэн системийг хүлээн авах ажиллагаа Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт  боллоо. Уг арга хэмжээнд Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд Л.Гансүх, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Л.Гүнчин, Дархан-Уул аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбат, Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа А.Дулаанжаргал, "Сектек сервис" компанийн захирал Л.Бат-Өлзий нар оролцлоо.  "Сектек сервис" компанийн захирал Л.Бат-Өлзий хороодод өгөх хэрэглээний компьютер 16 ширхэг, 124 ширхэг хяналтын камер холбогдох бүх төхөөрөмж, теле камерийн хяналтын өрөө болон тусгай өрөөнд ашиглах серверийн иж бүрэн төхөөрөмж програм хангамжийн хамт, нөөц тэжээлийн эх үүсвэр, хөдөлгөөнт хяналтын зориулалттай хоёр ширхэг автомашиныг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Батжаргалд хүлээлгэн өглөө.

Б.Урантуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж