Волейболын лигийн II тойрог үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.01-нд нийтлэгдсэн

Волейболын лигийн II тойрог үргэлжилж байна

Монголын волейболын холбооны 16 дахь удаагийн үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолтууд үргэлжилж байна. Энэ жилийн үндэсний лигийн тэмцээнд эрэгтэй тав, эмэгтэй дөрвөн багийн тамирчид өрсөлдөж байгаа юм. Эмэгтэйчүүдийн төрөлд хоёрдугаар тойргийн тоглолтууд өндөрлөсөн бөгөөд эрэгтэйчүүдийн тоглолт лхагва гариг хүртэл үргэлжилнэ.

Хоёрдугаар тойргийн тоглолтын дараах байдлаар эмэгтэйчүүдийн төрөлд “Аминбүрд Энагура” баг тэргүүлж байгаа бол “Эрчим” баг хоёрдугаарт бичигдээд байна.

Волейболын үндэсний лигийн тоглолтууд энэ сарын 3-ныг дуустал болох ба түр завсарлаад нэгдүгээр сараас дахин үргэлжлэх юм.

Өчигдөр болсон тоглолтын дүн:
“Уурхайчин” 0:3 “Эрчим”
“Харх” 3:2 “Ноён”

Өнөөдөр болох тоглолтууд:
“Ноён” – “Уурхайчин”
“Буянт-Ухаа” – “Эрчим”

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж