Та Чилид удаан хугацаанд газар доор байсан уурхайчдын тухай сонссон л биз дээ? Хэдэн сар газрын гүнд амьдарна гэдэг тийм ч таатай зүйл биш. Аз болж тэдэнд хэрэгцээтэй бүх төрлийн зүйлүүдийг гаднаас хангах боломжтой байсан. Тэдгээр зүйлүүдийн нэг нь Samsung-ийн Galaxy Beam нэртэй Android систем, прожектортой смартфон юм. Чилийн Уул Уурхайн сайд ажилчдын сэтгэл санааг сэргээхийн тулд уг смартфонд Чили, Украйн хоёрын хоорондох хөл бөмбөгийн тэмцээний бичлэгийг уг утсан дээр суулгаж тэдэнд дамжуулжээ. Samsung Galaxy Beam-ийн хувьд харин энэ нь маш том сурталчилгаа болж чадсан гэдэг нь эргэлзээгүй.
Эх сурвалж: “Компьютер таймс”