“Намар” үзэсгэлэн шилдгээ тодруулна

Хуучирсан мэдээ: 2010.11.01-нд нийтлэгдсэн

“Намар” үзэсгэлэн шилдгээ тодруулна

Монголын урчуудын эвлэлийн хорооноос жил бүр уламжлал болгон зохиодог “Намар” үзэсгэлэн өнөөдөр 16.00 цагт нээлтээ хийх гэж байна. Энэ удаагийн үзэсгэлэнгийн гол онцлог нь мэргэжлийн гишүүд, зураачдынхаа шилдгийг тодруулах ажээ. Монголын урчуудын эвлэлийн хорооноос уран зураг, баримал, чимэглэх урлаг гэсэн гурван чиглэлээр шилдгүүдээ шалгаруулан өргөмжлөл тусгай шагналаар урамшуулна.

Жил бүр уламжлал болон дэлгэгддэг “Намар” үзэсгэлэн нь өнөөгийн Монголын дүрслэх урлагийн хөгжлийн түвшинг тодорхойлж байдаг юм.

Уран зураг, зураасан зураг, баримал, монгол зураг, чимэглэлийн урлаг гээд дүрслэх урлагийн бүх л төрөлд уламжлалт арга барил болон орчин үеийн модерн чиглэлийн ямар хандлагууд тусгагдаж байгаа, уран бүтээлчид урлаг судлаачид энэ талаар ямар дүгнэлттэй байгааг энэхүү үзэсгэлэнгээс үзэж, сонирхон боломжтой юм.

Тухайн зураачийн сэтгэхүйн цар, ур ухааны чадавх, авьяас билэг,хөлс  хөдөлмөр шингэсэн бүтээл нэг бүр дахин давтагдашгүй байдгаараа үнэ цэнэтэй байдаг.

Тус үзэсгэлэн арваннэгдүгээр сарын 11-нийг дуустал өдөр бүр ажиллах тул уран бүтээлчдийн намрын чуулганд тухлан саатаарай.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж