Р.Мөнхсайханы охин Хятадад сурч байна

Хуучирсан мэдээ: 2011.02.10-нд нийтлэгдсэн

Р.Мөнхсайханы охин Хятадад сурч байна

“Витамин” дуугаараа олонд танигдсан дуучин М.Сонорыг рок мангас Р.Мөнхсайханы охин гэдгийг тэр бүр хүн мэддэггүй. Монголын рок, попын томоохон зүтгэлтэн гэгддэг Р.Мөнхсайхан охиныхоо боловсролд нэлээд нухацтай ханддаг учраас дуучин болно гэхэд нь бараг л дургүйцэж байсан гэдэг.

Залуусын сонирхлыг татсан “Витамин”, “Let’s lose control” зэрэг дуугаараа олны анхаарлыг татсан М.Сонор Хөгжим, бүжгийн коллеж, “Отгонтэнгэр” дээд сургуулийг дүүргэсэн аж. Өдгөө Хятадад суралцан, мэдлэг боловсролоо дээшлүүлж яваа дуучин бүсгүй энэ өдрүүдэд харин амралтаа тааруулж, эх орондоо ирээд байгаа аж. М.Сонор энэ сарын сүүлээр сургууль руугаа буцах гэсэн.

Харин түүний аав, рок мангас Р.Мөнхсайхны талаар шинэ мэдээ дуулгахад тэрбээр “Миний дэлгүүр” сүлжээтэй нэг жилийн гэрээ байгуулан, маркетингийн менежерээр ажиллаж байгааг эсэн шүү.

М.Анир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж