Монголчуудын түүхэн дэх Мишка хот
Оросын
Холбооны Улсын нийслэл Москва хот холбооны хэмжээний хотын зэрэгцээ
холбооны төв тойрог, Москва мужийн засаг захиргааны төв юм. Тэртээх 1147
онд Юрий Долгорукий хэмээх тайж Москва голын эрэгт суурийг нь тавьж
байсан энэ хот өдгөө дэлхийн хамгийн өртөг өндөртэй, соёлтой, хөгжсөн
хотуудын тоонд зүй ёсоор ордог бөгөөд 10562 мянган хүн амыг багтаасан их
айл. Ийм ч учраас дэлхийд томоохон нөлөө үзүүлдэг даяаршлын хот хэмээн
нэрлэгддэг юм. Москва хот Оросын Европын хэсгийн төвд, Ока болон Ижил
мөрний дунд байрладаг. Хотын нутаг дэвсгэр нь 1081 ам.километр тул
ОХУ-ын хамгийн бага талбайтай засаг захиргааны нэгжид тооцогддог юм.
Үргэлжлэл