Барилгын нурангид дарагдан амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2010.11.01-нд нийтлэгдсэн

Барилгын нурангид дарагдан амиа алджээ

Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд байрлах нэгдүгээр цахилгаан станцын буулгаж байгаа барилга дээр өчигдөр 22.39 цагт эксковатор барилгын нурангид дарагджээ. Дуудлага дагуу Шуурхай бүлэг 105 тасгийг газар дээр нь очиход “Даян оргил” ХХК-ийн “Ролекс”-2900 загварын эксковатор барилга буулгаж байх үедээ  их хэмжээний нурангид дарагдсан байжээ. Ослын улмаас уг эксковаторыг жолоодож байсан  41 настай эрэгтэй Б хавчуулагдан нас барсан байсан аж. Тус компанийн ажилчид эксковаторийн жолоочийн бүхээгийг онгойлгох зорилгоор хийн гагнуураар тайрсны улмаас бүхээгийн дотор тал шатаж байсныг Аврах, гал унтраах 14 дүгээр ангийн тасаг, мөн нэмэлтээр  нийслэлийн Аврах отрядыг гарган галыг унтрааж, аврах багаж ашиглан цогоцсыг гаргаж дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж