
Эхний тойргийн барилдаандаа буюу өмнөх долоо хоногт тэрбээр дэлхийн аваргын мөнгөн медальт, Европын хошой аварга, Молдавын Генади Тулбитай таван үе барилдаж, ялалт байгуулсан бол өнгөрсөн бямба гаригт болсон хоёрдугаар тойргийн барилдаанд Болгарын бөхийг, гуравдугаар тойрогтоо Ираны бөхийг гурван үе дараалан илт давуу ялжээ.
Дашрамд сануулахад, Германы Бундеслигийн барилдаанууд таван үе үргэлжилдэг онцлогтой бөгөөд гурван үед давуу байсан нь ялалт байгуулдаг дүрэмтэй учир тамирчнаас өндөр ур чадвар, техник шаарддаг байна. Б.Наранбаатар Бундеслигт нийт есөн долоо хоног барилдах бөгөөд дараагийн барилдаанаа ирэх бямба гаригт хийнэ.
С.Цэлмэг