-Цогцолборын талбайд 20,3 сая төгрөгөөр 602,5 м бохир усны, 716 м цэвэр усны шугам хоолойн угсралтын ажил,
-25,2 сая төгрөгөөр 870 м урт бетон багана бүхий хашаа,
-10,7 сая төгрөгөөр 1260 м2 талбай бүхий бетон автомашины зогсоол,
-16 ширхэг нарийн бетонон усан оргилуур, 10935 м2 талбай бүхий явган хүний замын талбайг түрж тэгшлэн 403 м3 отсев дэвсэж, гэр загварын 2 ширхэг усан оргилуурын суурийн ажил,
– “Төрийн далбаа” баганат цогцолбор,
– Усан оргилуурын бохирын болон цэвэр усны шугам угсралт зэрэг ажлуудыг тус тус хийж гүйцэтгэхийн хамт, явган хүний зам, талбайн ажил хийгдэж байна.
Дархан хот байгуулагдсаны 50 жилийн ойд зориулсан “Дархан-50” түүхчилсэн ном, гэрэл зургийн үзэсгэлэн, баримтат кино бүтээх соёл, урлаг, спортын ажлын хэсгүүдийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулан бэлтгэл ажилдаа ороод байна.