
Манай улсаас эмэгтэйчүүдийн төрөлд 52 кг-д Б.Бат-Эрдэнэ, 57 кг-д Г.Сарангуа, 63 кг-д Э.Энхцэцэг, -70 кг-д О.Мөнхцэцэг, +70 кг-д Д.Цэрэнханд нар зодоглосон бөгөөд Монголын баг Голланд болон Туркийн багт ялагдсанаар тэмцээнээ дуусгажээ.
Харин өнөөдөр Х.Цагаанбаатар /66 кг/, Д.Одбаяр /73 кг/, О.Ууганбаатар /81 кг/, Э.Энхбат /90 кг/, Н.Түвшинбаяр /+90 кг/ нарын бүрэлдэхүүнтэй манай эрэгтэй жүдочид D хэсэгт эхний барилдаанаа Туркийн багтай хийх юм.
С.Цэлмэг