АНУ-ын эдийн засгийн өсөлт хурдсав

Хуучирсан мэдээ: 2010.10.31-нд нийтлэгдсэн

АНУ-ын эдийн засгийн өсөлт хурдсав

АНУ-ын эдийн засгийн өсөлт гуравдугаар улиралд хоёр хувиар өссөн байна. Хэдийгээр тус улсад ажилгүйдлийн төвшин их хэвээр, орон сууцны зах зээл төдийлөн сайнгүй байгаа ч долоогоос есдүгээр сарын хооронд өсөлттэй байжээ. Өмнөх улиралд тус улсын эдийн засаг 1,7 хувиар өссөн юм. Гэвч гуравдугаар уилрлын тайлан энэ оны эхний улирлын 3,7 хувиас бага хэвээр байна.

АНУ-ын хувьд эдийн засгийн хямралаас удаан гарч, өмнөх байдалдаа эргэн ороход хүндрэлтэй байгаа билээ. Тус улсын ажилгүйдлийн төвшин 9,6 хувьтай байгаа нь хэтийн төлөвт төдийлөн арилах шинжгүй байгаа гэнэ.

Тус улсын хэрэглээний өртгийн индекс 2,6 хувиар өссөн байна. Шинжээчдийн зүгээс улирлын тайлан өсөлттэй байгаа ч байх ёстой хэмжээнд хүрэхгүй байгааг сануулж байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж