Болдын “Be Bold” коллекци

Хуучирсан мэдээ: 2010.10.30-нд нийтлэгдсэн

Болдын “Be Bold” коллекци

Өнөөдөр “Улаанбаатар” их дэлгүүрт 14.00 цагт “Гоёо” брэнд шинэ коллекцио танилцуулах гэж байна. “Гоёо” брэнд оддын цуврал коллекци худалдаанд гаргаж байгаа аж. Хэв маяг стиль имижээрээ бусдаас ялгарах дуучид урлагийн ододтой хамтран гаргаж байгаа брэнд, коллекцийн эхний нүүр царайгаа дуучин Д.Болд ажиллажээ. “Be Bold” буюу хатуу шийдэмгий эрч хүчтэй байхыг тунхагласан коллекцийн онцлог нь сүлжмэл загварын хамгийн нарийн хүнд хээ сүлжээс, элементүүдийг агуулсан тансаг хэрэглэлээ гэдгээрээ ялгарах юм. Хамгийн гол нь энгийнээс энгийн хэрнээ үнэ цэнэтэй бусдаас содон харагдуулах загварыг Д.Болдын хамтаар “Гоёо”-гийн дизайнерууд бүтээсэн байна. Эх орондоо төдийгүй ОХУ, Голланд, Итали, зэрэг дэлхийн олон оронд худалдаалах “Гоёо”-гийн “Be Bold” коллекци нь эрэгтэй, эмэгтэй, гоёл чимэглэл гэсэн бүрдэл хэсгүүдтэй бөгөөд 17 загвараа бүхий аж. “Be Bold” коллекцийн албан ёсны нээлтэд загварын шоу, урлагийн тоглолт, зэрэг сонирхолтой зүйлс багтжээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж