Эштон Катчер эхнэртээ үнэнч

Хуучирсан мэдээ: 2010.10.30-нд нийтлэгдсэн

Эштон Катчер эхнэртээ үнэнч

Сүүлийн үед жүжигчин Эштон Катчерыг эхнэр Деми Муртай биш өөр нэгэн шаргал үстэй эмэгтэйтэй зугаацаж явсан хэмээн хэвлэлүүдээр бичээд буй. Харин жүжигчин Эштон Катчер энэхүү мэдээлэлд ихэд бухимдаж байгаа ба өөрийн Twitter дэх хуудсандаа энэ бол ор үндэсгүй гүтгэлэг. Миний гэрлэлт, гэр бүлийг маань доромжилж байна хэмээн бичсэн байна.

Мөн уг мэдээллийг хамгийн эхэнд нийтэлсэн “Star Magazine”-нд хандан “Хэвлэлийн эрх чөлөө гэсэн сайхан үгэн дор өөрсдийн энэхүү бусармаг үйлдлээ хаацайлж чадахгүй. Та бүхэн зохиомол зүйл бичлээ” хэмээн мэдэгдсэн байна.

Харин түүний эхнэр Деми Мур “Би энэхүү мэдээллийг ихэд гайхаж хүлээж авсан. Би нөхрөө хэзээ ч намайг хуурахгүй гэдэгт итгэдэг. Тиймээс хэвлэлийн иймэрхүү мэдээллээс болж бидний харилцаанд ан цав үүсэхгүй” хэмээн өөрийн Twitter хуудсандаа бичжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж