
-Манайх 6 багтай. Баг бүрийн айл өрхүүдийг газрын зурагт тэмдэглэчихсэн. Шарга багийн газрын зураг энэ байна. Нийт 120 айл өрхийг нь зураг дээр тэмдэглэсэн байгаа. Шарга баг бол хамгийн олон айл өрхтэй. Тэдгээр айлуудын нэрийг зургийн хажууд бичиж өрхийн хүн амын тоог нь мөн тавилаа. Мөн эдгээр зурагнаас ажиглахад Баянхайрхан баг газар нутаг томтой, өөрөөр хэлбэл, айл өрхийн тархалт ихтэй нь харагдаж байна хэмээн ярилаа.
Энэ бол урьдчилсан бүртгэлийн явцад гаргасан зураг юм байна. Тооллого эхлэх болтол хөдөөгийн малчдын нэлээд нь өвөлжөөндөө бууна. Ингэснээр яг тооллогын үед зарим айлын байршил өөрчлөгдөнө гэсэн үг. Тийм учраас уг өөрчлөлтийг тусгасан зургийг шинээр гаргаж 11 дүгээр сарын 11-нд тооллогод ажиллах хүмүүс өгсөн байх ажээ.