
Зээлийн хүү хэт өндөр байгаа асуудлаар бизнес эрхлэгчид ярьж, Төв банкийг бодлогын хүүгээ бууруулахыг хүсч байлаа. Тухайлбал, барилгын салбарыг төлөөлж ирсэн “Атимос” компанийн гүйцэтгэх захирал Улаанбаатар хотын хэмжээнд баригдаж дуусаагүй 600 гаруй барилга, 70 ам метрээс дээш хэмжээтэй орон сууц 3000 ширхэг байгааг дурдаад “Хэрвээ банкны хүү буурвал худалдан авагчид байр худалдаж авна, мөн тухайн барилгын компанид ч дарамт бага байна” гэв. Харин “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан “Монголоос жилд 7000 кг ноолуур гардаг, энэ бүх ноолуурыг авахад 350 их наяд төгрөг хэрэгтэй байна” гээд экспортын компаниа дэмжиж ийм хэмжээний мөнгө гаргаж өгөхийг Монголбанкнаас хүссэн юм.
Хүүг бууруулахад зөвхөн Төв банк биш бусад УИХ, Засгийн газрын бодлого хэрэгтэй байгааг хэлж, энэ талаар дорвитой ажил хийхээ илэрхийллээ.
Б.БЯМБА