Нийслэлийн удирдлагууд “Спортын алдар” гардлаа

Хуучирсан мэдээ: 2010.10.29-нд нийтлэгдсэн

Нийслэлийн удирдлагууд “Спортын алдар” гардлаа

Биеийн тамир, спортын газрын дарга Ч.Наранбаатар өнөөдөр тэмдэглэж буй нийслэлийн 371 жилийн ойн өдрийг тохиолдуулан нийслэлийн НИТХ-ын дарга Т.Билэгт, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Болдсайхан, Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Бат нарт спортын хөгжилд оруулж буй хувь нэмэр, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд бодлогоор дэмжиж буйд нь талархал илэрхийлэн “Спортын алдар” одон тэмдэг гардууллаа. Спортын бүхий л төрөлд, ялангуяа нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх чиглэлд нийслэлийн удирдлагуудын зүгээс үргэлж дэмжлэг үзүүлэн ажилладгийг нийслэлийн биеийн тамир, спортын байгууллага, тамирчид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг юм. Нийслэлийн удирдлагуудад гардуулсан “Спортын алдар” одонг олимп, дэлхийн аваргуудын зураг дагалдсан нь содон бэлэг байлаа. Шагналыг “Бөхийн өргөө”-нд болж буй Нийслэлийн 371 жилийн ойн үндэсний бөхийн барилдааны үеэр гардуулсан юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж