
Францын нийслэл Парис хотноо арваннэгдүгээр сарын 4-13-ны өдрүүдэд болох туялзуур сэлэмний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор манай улсаас хоёр тамирчин Парисыг зорилоо. Тэмцээний өмнө тамирчид тав хоногийн хугацаанд хамтарсан бэлтгэл хийх ажээ. Манай улсаас энэ жилийн дэлхийн аваргад foil буюу хөнгөн сэлэмний төрөлд Б.Баттөмөр, epee буюу хүнд сэлэмний төрөлд Э.Баярбат нар өрсөлдөх юм.
Дашрамд дурьдахад, туялзуур сэлэмний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас хоёр дахь удаагаа оролцож буй нь энэ бөгөөд өнгөрсөн жил Туркийн Анталия хотноо болсон ДАШТ-д Б.Баттөмөр оролцож байжээ.
Ш.Тэргэл