Хуучирсан мэдээ: 2010.10.29-нд нийтлэгдсэн

“Тэмүүжин” амилна

Улсын драмын эрдмийн театрын тайзнаа ирэх сарын 1-5-нд өдөр бүр 13.00 цагт зохиолч С.Жаргалсайханы “Тэмүүжин” түүхэн жүжиг тавигдах гэж байна. Энэхүү жүжгийг УДЭТ-ын тайзнаа 2002 онд анх тоглож байсан юм.

Есүхэй эцгийг нь татарт хорлогдоход албат иргэд нь Тэмүүжин хүүг эх болоод дүү нарынх нь хамтаар харь нутагт хаян одож байгаагаар уг жүжиг өрнөж эхэлнэ. Эцэг нэгтэй ч эх ондоотой Тэмүүжин, Бэгтэр хоёрын хоорондын тэмцэл туйлдаа хүрч эцэст нь Тэмүүжин Бэгтэрийг харван ална. Гэсэн ч Тэмүүжин хүүгийн энэ алдаа хожмын өдөр оноо болох байлаа. Энэ мөчөөс эхлэн Тэмүүжин хүү өөрийн үзэл бодол, ухрашгүй байр сууриа олж авдаг.

Тус жүжигт драмын театрын найруулагч Б.Баатар, Н.Болд, ерөнхий зураач Я.Санжаасүрэн, хөгжмийн зохиолч Ч.Сангидорж болон гол дүрдүүдэд, Есүхэйд С.Дамдин, Өүлэнд С.Сарантуяа, Мэнлигт Б.Жаргалсайхан,  Таргудайд Түвшинхүү,  Сочигалд Б.Нармандах,  Дай цэцэнд С.Болд-Эрдэнэ, Чихрад  Тэмүжин Ганбат, Чингүүн,  Бэгтэрд Н.Батбаяр,  Хасард Бадарч  Бэлгүтэй Ж.Нурзэд, Батнасан Бөртэд Ш.Болормаа, Ганчимэг нар тогложээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж