
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэлж, УИХ-ын гишүүн С.Эрдэнээс Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан "Оюутолгой ордыг ашиглах гэрээний техник, эдийн засгийн үндэслэлийн тооцооны талаарх асуулга"-ын хариуг сонсож байна. Энэхүү асуудлын талаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулт өгч буй юм. Гэвч хангалтгүй хариулт өгч байна гэх гомдлыг гишүүд тавилаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Хуульдаа өөрчлөлт оруулахгүй бол 2010 оны нэгдүгээр сард Ерөнхий сайдад хандан тавьсан асуулгын хариуг өнөөдөр энд сонсож байна. Бүхэл бүтэн арван сарын дараа Засгийн газраас хариу өгч сууна. Энэ нь асуулгын ач холбогдлыг бууруулж байна. Дээр нь сайд гишүүдийн асуултад тодорхой хариулт өгөхгүй, аргалаад өнгөрөхийг бодож байна” гэлээ.
Г.Дарь