Fergie “Оны эмэгтэй” боллоо

Хуучирсан мэдээ: 2010.10.29-нд нийтлэгдсэн

Fergie “Оны эмэгтэй” боллоо

Шоу бизнесийн ертөнцөд хүчирхэг өвөрмөц төрхөөрөө ялгарч чаддаг “Black
Eyed Peas” хамтлагийн дуучин Fergie Billboard-ын “Оны шилдэг
эмэгтэй”-гээр нэрлэгджээ. Шагнал гардуулах ёслол арванхоёрдугаар сарын
2-нд Нью-Йорк хотод болох юм.
"Би Billboard-ын “Оны эмэгтэй” болсондоо бага зэрэг гайхаж, эргэлзэж бас сэтгэл хөдөлж байна” гэж Fergie хэлжээ.

Ирэх
арваннэгдүгээр сарын 30-нд “Black Eyed Peas” хамтлаг "The Beginning"
нэртэй зургаа дахь цомгоо худалдаанд гаргах юм. Тус хамтлагийн 2009 онд
гаргасан  "The E.N.D." зөвхөн Америкт 2.8 сая хувь борлогдсон юм.

Шинэ цомогт нь багтсан "The Time (The Dirty Bit)" нэртэй синглээ арваннэгдүгээр сарын 9-нд фэнүүддээ хүргэхээр болжээ.
Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж