
Монголын ардчиллын анхны хараацайнуудын нэг, авьяаслаг сэтгүүлч, ус нийгмийн зүтгэлтэн, “Хонх” хамтлагийн дуучин С.Цогтсайханы “Хонхны дуу”-гаар гавьяат жүжигчин Д.Сосорбарам мюзикл хийх гэнэ. Уг мюзиклийн зохиол дээр ардчилалын алтан харайцайнуудын нэг , УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл ажиллах бөгөөд ирэх арванхоёрдугаар сард үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөжээ. “Хонх” хамтлагийн дуучин С.Цогтсайхан нь 2004 оны хоёрдугаар сарын 10-нд хүнд өвчний улмаас хорвоог орхисон юм. Тухайн үед түүний бичсэн дайчин, хурч нийтлэлүүд нь нийгмийн оюун санааны амьдралд хүчтэй нөлөө үзүүлж, Монголын сэтгүүлзүйд шинэ хуудсыг нээсэн юм.
М.Урин