Засгийн газрын танилцуулгыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.10.29-нд нийтлэгдсэн

Засгийн газрын танилцуулгыг хэлэлцэнэ

УИХ-ын үдээс өмнөх чуулганы хуралдаан завсарлалаа. Үдээс өмнө хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд хуралдааныг завсарлуулсан байна. Хуралдаан үдээс хойш 15.00 цагаас үргэлжлэх бөгөөд Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнээс Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан "Оюутолгой ордыг ашиглах гэрээний техник, эдийн засгийн үндэслэлийн тооцооны талаарх асуулга"-ын хариуг сонсох юм. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүүгээс Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан "Хуулийн хэрэгжилтийг хангах, хууль сурталчлах үйл ажиллагааг сайжруулах талаарх асуулга"-ын хариуг мөн танилцуулахаар болжээ.

Э.Энхээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж