УДЭТ-ын уран бvтээлчид єнгєрсєн хавар "Красногоров-7" тєслийг амжилттай хэрэгжvvлж vзэгч олондоо "Солиотой жvжиг", "Яаж амьдрах юм бэ", "Хунгийн дуу", "Би ч гэсэн жаргамаар байна", "Хvний хєнжлийг битгий сєх", "Хайрын домог", "Диваажингийн хаалга" гэсэн жvжгvvдийг хvргэсэн бєгєєд ирэх 11-р сарын 1-нээс эхлэн УДЭТ-ынхан Оросын алдарт зохиолч В.С.Красногоровын "Хунгийн дуу", "Хvний хєнжлийг битгий сєх", "Солиотой жvжиг", "Хайрын домог" жvжгvvдээр энэхvv тєслийнхєє хаалтыг хийх гэж байгаа ажээ. Ирэх 11-р сарын туршид дээрх жvжгvvдээс гадна зохиолч С.Жаргалсайханы "Тэмvvжин" жvжиг мєн УДЭТ-т тавигдах юм байна. Театрын уран бvтээлчид єнєєдєр буюу 2010 оны 10-р сарын 28-нд жvжгvvд болон тvvнтэй холбогдох бусад мэдээллийг єгєхєєр хэвлэлийнхэнд ярилцлага єгсєн ба тус хэвлэлийн бага хурлын vеэр Proline Photographers Club-ын зурагчдын авсан фото зургуудыг уншигч авхай та бvхэнд сонирхуулахаар нийтэлж байна.
Үргэлжлэл
Үргэлжлэл