
Дашрамд дуулгахад, энэ сард л гэхэд нийслэлийн хэмжээнд 168 удаагийн гал түймэр гарч, нийтдээ 263,6 сая төгрөгийн хохирол учраад байна. Нийслэлийн Онцгой байдлын газрын аврагч, гал сөнөөгчид энэ хугацаанд ард, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын 390,7 сая төгрөгийн өмч хөрөнгө, 46 байшин барилгыг авран хамгааллаа. Хэдийгээр гал түймрийн хор уршиг, аюул болон түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор анхааруулга, сэрэмжлүүлгийг ард, иргэдэд өгсөөр байгаа ч галын дуудлага ирсээр байна.
Иймд хүйтэн сэрүүний улирал ирж буй тул пийшин, зуухны аюулгүй байдлыг хангах, тамхи, шүдэнз, лаагаа сайтар унтрааж шалгаж байх, ил задгай үнс нурам, цог хаяхгүй байх, автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангаж гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
П.Наран