NBA тоглогчдод сануулга өглөө

Хуучирсан мэдээ: 2010.10.29-нд нийтлэгдсэн

NBA тоглогчдод сануулга өглөө


Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбоо тоглогчид толгойны кист зүүвэл заавал зөв харуулсан байх ёстойг хатуу анхаарууллаа. Нээлтийн тоглолтонд шинэ их гурвалыг талбайдаа буулгаж авсан “Бостон Селтикс” багийн холбон тоглогч Ражон Рондо NBA-ын таних тэмдэг бүхий кистийг буруу буюу доош нь харуулсан байжээ. Тус тоглолтын баатар болсон Рондо үргэлж кист зүүдэг тоглогчдын нэг.

Одоо харин логог буруу харуулсан тоглогчийг шийтгэх болно гэдгийг холбооны албаныхан тоглогчдод анхаарууллаа.

Тоглогчид анх толгойны кистийг хэрэглэх болсноор багагүй хугацаа өнгөрсөн. Харин NBA-ын өөрсдийн хувцас хэрэглэлийн үйлдвэрлэл хориод жилийн өмнөөс эхтэй. Анх багуудад өөрсдийн багийн таних тэмдгийг тавихыг зөвшөөрдөг байсан ч арваад жилийн өмнөөс зөвхөн NBA-ын логог л ашиглах болсон байна. Гэсэн ч тоглогчид логог буруу харуулж зүүх, зарим тоглогчид кистний дотор талыг эргүүлж зүүх явдал элбэг байсан юм. Тиймээс ч лигийн удирдлагууд Рашид Воллес тэргүүтэй тоглогчдод сануулснаар ийм үйлдэл багасаад байсан юм.

Энэ сануулга гарсны дараа Рондо өнөөдрийн “Кливлэнд Кавалиерс”-ийн эсрэг хийсэн тоглолтонд кистгүй гарч ирсэн харагдсан.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж