Хуучирсан мэдээ: 2010.10.29-нд нийтлэгдсэн

Борооноос айдаг бич

Томас Гейсманны (Thomas Geissmann) удирдсан зоологчид Мьянмагийн хэсгийн Качин мужаас ринопитеки аймгийн бичний шинэ төрлийг олжээ. Огт мэдэгдээгүй байсан шинэ амьтанг эрдэмтэд өөрсдийн судалгааг ивээн тэтгэсэн Жон Страйкерын нэрээр Rhinopithecus strykeri гэж нэрлэсэн байв.

Нутгийнхан тэр бичийг «мей нвоах» гэж нэрлэдэг нь “онгорхой хамарт” гэсэн утгатай. Ер нь эрдэмтдэд эдгээр амьтад нээлт болсон бол нутгийнханд тэр нь эртнээс танил. Борооны ус хамарт нь орж найтаалгаад эхэлдэг учир тэд борооноос айдаг. Бороотой үеэр хамраа өвдгөндөө хавчуулан нуусан байдаг гэнэ.

Эрдэмтдийн яриагаар тэд Мау голын саваар 270 км/кв нутагт амьдрах ба ойролцоогоор 260-330 амьтад байгаа гэнэ. Зэрлэг байгалийг хамгаалах холбооны ангиллаар тэд маш эмзэг хэсэгт багтаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж