
“Sweetymotion” хамтлагийнхан энэ сарын 29, 30-нд бие даасан тоглолтоо хийх байсан ч ирэх сарыг хүртэл хойшилсон байна. Тэд долоон жилийн хугацаанд хийсэн бүтээсэн бүхнээ тайлагнахаар ирэх арваннэгдүгээр сарын 19, 20-нд жинхэнэ шоу тоглолт гэж ямар байдгийг мэдрүүлэхээ үзэгчдэд амлаад байгаа юм. Тэд тоглолтодоо оролцох мэргэжлийн бүжигчид, хөгжимчдийг АНУ-аас авчирсан юм. Ямартай ч хамтлагийн бүсгүйчүүд тоглолтын бэлтгэл ажил гээд тун завгүй яваа гэнэ. Тус хамтлагийн талаарх сүүлийн үеийн мэдээг дуулгахад тэд саяхан “You’re so sexy” хэмээх дуундаа “Hero Entertainment”-аар клип хийлгэж, үзэгчдийн хүртээл болгоод байгаа юм.
М.Анир