
Афганистанд ХБНГУ-ын цэргийн хүчинтэй хамтран “Файзабад” баазын аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн Монгол Улсын цэргийн хамгаалалтын салааны гуравдугаар ээлжийг үдэх ёслолын ажиллагаа өнөөдөр офицеруудын ордонд боллоо. Уг арга хэмжээний үеэр Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлсэн байна. Тэднийг үдэх ёслолын ажиллагаанд ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, БХЯ-ны Стратеги Төлөвлөлтийн Газрын дарга, бригадын генерал н. Баярсайхан, ХБНГУ-ын цэргийн атташегийн туслах, дэд хурандаа Томас Сигл, цэргийн багийн бие бүрэлдэхүүний ар гэрийнхэн оролцжээ.
Н.Түвшин