Мобиком интернэт танхим нээлээ

Хуучирсан мэдээ: 2010.10.28-нд нийтлэгдсэн

Мобиком интернэт танхим нээлээ

Мобикомын Мандалговь дахь салбар дэргэдээ интернет танхим нээлээ. Өндөр хурдны интернетийн сүлжээнд холбогдсон 6-7 компьютер бүхий энэ танхим  иргэд интернетийн төрөл бүрийн үйлчилгээ авах тохилог нөхцлөөр  хангагджээ.  Мандалговьд холбооны газар, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагууд, Төв номын сан, мөн ерөнхий боловсролын сургуулиуд интернет танхим ажиллуулж байгаа ч өдрөөс өдөрт хүрээгээ тэлж байгаа интернет сонирхогчдын хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаагаас эднийх ийм нэмэлт үйлчилгээ нээсэн байна.
    

                                        С.ПҮРЭВСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж