Нэгдсэн эмнэлгийн засвар удааширчээ

Хуучирсан мэдээ: 2010.10.28-нд нийтлэгдсэн

Нэгдсэн эмнэлгийн засвар удааширчээ

Дундговь аймгийн 90 ортой нэгдсэн эмнэлгийн барилга анх удаа энэ жил их засварт орсон юм. 210 сая төгрөгийн төсөвт өртөгтэй энэ барилгын засвар удааширч хүйтний ам наашилчихсан үед өвчтөнүүд энд тэнд өрхийн эмнэлэг, амбульториор таран байрлаад байна.

Засварыг яаравчлуулан үндсэн корпусыг 11 дүгээр сарын 1-ний наана нээхээр шамдуулж байгаа ч төрөх тасгийн барилгад орох засварыг эхлүүлэх, эсэх нь тодорхойгүй байна. Ер нь эрүүл мэндийн салбарт улсын хөрөнгө оруулалтаар барьж буй барилга, их засварын аль аль нь чанар муу, цаг хугацааны алдагдал их байгаад иргэд  бухимдсаар байгаа аж. Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд энэ салбарыг хариуцсан агентлагийн зүгээс хөрөнгө оруулалтын барилга, засварын ажилд анхаарал хандуулахгүй, хөндий, хөшүүн байгаагаас ийм байдалд хүрчээ гэсэн дүгнэлтийг аймгийн удирдлага хийгээд байна.

С.ПҮРЭВСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж