
Энэ хавар ноолуурын үнэ урьд өмнөх жилүүдийнхээс өндөр байх нь хэмээн Ноос ноолуурын холбооноос мэдэгдээд байгаа юм. Энэ нь урд хөршид түүхий ноолуурын эрэлт, хэрэгцээ их байгаатай холбоотой гэнэ. Түүнээс гадна өнгөрсөн жилийн мал тооллогоор ямаан сүргийн тоо 30 мянгаар буурсан нь ноолуурын үнэ өсөх шалтгаан болж байгаа аж. Тус холбооноос хийсэн тооцоо, судалгаагаар энэ хавар нэг килограмм ноолуурын үнэ 50 мянгаас буухгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Ноолуурын үнэ өсөх нь малчдад дуулгах сайхан мэдээ боловч үндэсний үйлдвэрүүдэд хүндрэл авчирч болзошгүй байгаа юм.
Ж.ГЭГЭЭ