БТСГ-ын дарга Ч.Наранбаатар, БТСГ-ын Үндэсний шигшээ багийн захирал Ц.Одонбаяр, БТСГ-ын гадаад харилцааны мэргэжилтэн П.Буяндэлгэр нар Монгол Улсын шадар сайд, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн М.Энхболдын хамт Лондон хотноо айлчилж, ирэх олимпийн наадмын бэлтгэл ажлын явцтай танилцжээ.
Тэд айлчлалынхаа хүрээнд Их Британийн Жүдо бөхийн холбооны Дартфорд дахь бэлтгэлийн төв, Буудлагын холбооны Бизли хотод байрлах буудлага спортын төв, Сонирхогчдын боксын холбоонд тус тус зочилж, Сари мужийн спортын иж бүрдэл цогцолбортой танилцан, хамтын ажиллагааны талаар нухацтай ярилцаж, хэлэлцсэн байна.

Түүнчлэн “Лондон-2012” олимпийг зохион байгуулах хорооны төв байрт зочилж, зуны XXX олимпийн наадмын бэлтгэл ажилтай дэлгэрэнгүй танилцаж, Olympic Park, Тамирчдын тосгон болон бусад обьектыг газар дээр нь очиж, сонирхжээ.
Ш.Тэргэл