Цагдаагийн удирдлага олон улсын хуралд оролцож байна

Хуучирсан мэдээ: 2010.10.28-нд нийтлэгдсэн

Цагдаагийн удирдлага олон улсын хуралд оролцож байна

Цагдаагийн дарга нарын олон улсын холбооны 117 дугаар ээлжит хуралдаан АНУ-ын Флорида мужийн Орландо хотноо зохион байгуулагдаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Хуралдаанд Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир оролцож байгаа билээ. Ерөнхий ассемблейн хуралдаанд АНУ-ын Ерөнхий прокурор, Холбооны мөрдөх товчооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга зэрэг албаны бусад хүмүүс оролцож байгаа юм. Дээрх албаны хүмүүс тус хуралдаан дээр дэлхий нийтээрээ гэмт хэрэгтэй тэмцэхэд улс орнуудын хамтын үйл ажиллагаа онцгой нөлөөтэйг онцолсон байна. Ерөнхий ассемблейн хуралдаанаар дэлхийн улс орнуудын болон иргэдийн амгалан тайван байдлыг хангах, терроризм болон зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд улс орнуудын хамтын ажиллагаа, гэмт хэрэг илрүүлэхэд мэдээ мэдээлэл, дүн шинжилгээг сайжруулах, техник технологийг ашиглах нь чухал хэмээн оролцогч орнуудын төлөөлөгчид онцолсон. Дашрамд дурдахад, тус хуралдааны үеэр цагдаагийн байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой үзэсгэлэн гаргасан байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж