Албан тушаалтнуудын авлигын хэргийг шалгуулна гэв

Хуучирсан мэдээ: 2010.10.28-нд нийтлэгдсэн

Албан тушаалтнуудын авлигын хэргийг шалгуулна гэв

Төрийн өндөр дээд албан тушаалтнуутай холбоотой авлига, хээл хахуулын хэргийн талаар Авлигатай тэмцэх газар, Төрийн өмчийн хороонд өргөдөл гаргасан талаар иргэн М.Ариунбат сэтгүүлдэд хандаж өнөөдөр  хэвлэлийн хурал хийлгэв. Тэрбээр дээрх газруудад өгсөн өргөдөлдөө “Нийслэлийн Хот тохижилтын газрын дарга С.Бямбасүрэн МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхэд 50 сая төгрөгийн авлига өгсөн. Мөн  У.Хүрэлсүх “Эрдэнэт” улсын үйлдвэрээс олон сая ам.долларын зээл гаргуулж “Оргил” рашаан сувилалын дэргэд орон сууцны байшин бариулж байна.  УИХ-ын гишүүн С.Баяр Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглан “Эрдэнэт”  үйлдвэрээс 30 сая ам.долларын зээл авч “Жаст” компанид өгсөн. Түүгээр ч барахгүй өөрөө энэ компанийн нэлээдгүй хувийг эзэмшдэг гэсэн мэдээлэл иргэдийн дунд яригдах болсон” гэж дурдсан байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж