Хуучирсан мэдээ: 2010.10.28-нд нийтлэгдсэн

Ч.Ундрал завгүй явна

Соёлын тэргүүний ажилтан болоод удаагүй байгаа жүжигчин Ч.Ундрал энэ сараас эхлэн Улсын драмын эрдмийн театрын маркетингийн албаны даргаар ажиллаж эхлээд байгаа билээ. Тэрбээр ажилдаа тун сэтгэл хангалуун бөгөөд Драмын театрынхан ч сайхан хүлээж авсан гэнэ. Ажлаа аваад удаагүй байгаа Ч.Ундрал завгүй ажиллаж байгаа сурагтай. Өнөөдөр Улсын драмын эрдмийн театрт ОХУ-ын нэрт зохиолч В.С.Красногоровын “Хунгийн дуу”, “Хайрын домог”, “Солиотой жүжиг”-ийг дахин тайзнаа тоглох гэж байгаа талаараа мэдээлэл хийсэн. Хэвлэлийн хурлын үеэр маркетингийн албаны шинэхэн дарга Ч.Ундрал хэвлэлийнхэнд хандан “Би ажлаа аваад удаагүй ч олон ажил хийхээр төлөвлөж байгаа. Түүний эхлэл нь сар бүрийн сүүлээр байнга театртаа хэвлэлийн хурал хийж, театрынхаа үйл ажиллагааны талаар мэдээлж байх болно. Мөн ажлын тайлангаа тавьж байна” гэв. Ямартай ч жүжигчин бүсгүйг ирснээс хойш театрийнхан хөл хөдөлгөөнд ороод байгаа гэнэ лээ.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж