“Ньюанс” хамтлаг орон нутагт тоглоно

Хуучирсан мэдээ: 2010.10.28-нд нийтлэгдсэн

“Ньюанс” хамтлаг орон нутагт тоглоно

Сонгодог аялгууг орчин үеийн хөг aйзам, хэмнэл донжтой төгс зохируулсан поп опера урсгалаар уран бүтээлээ туурвидаг Ньюанс” хамтлаг ирэх сарын 4-21-ийг хүртэл орон нутагт аялан тоглохоор болжээ. Дэлхийн хөгжмийн ертөнцөд улам бүр хүчээ авч мянга мянган залууст сонгодог урлагийг ойртуулж байгаа гайхамшигт поп опера урсгалын яруу сайхныг монголынхоо үзэгчдэд үргэлж хүргэж байдаг Ньюанс хамтлагийнхан энэ удаа  Баянхонгор, Өвөрхангай, Хархорин, Архангай, Булган, Эрдэнэт, Хөтөл, Дархан, Сэлэнгэ, Зүүнхараа, Увс, Ховд, Баян-өлгий аймгуудад тоглох аж.  Тэд өнгөрсөн гуравдугаар сарын 24, 25-нд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын тайзнаа тоглосон  “Angelina” попера  тоглолтоо  хөдөө орон нутгийн үзэгчиддээ толилуулахаар зэхээд байгаа нь энэ. Тэдний “Angelina” концерт нь  гэнэтийн бэлгээр дүүрэн байх  бөгөөд шинэхэн гаргасан “Бид нэг хүсэлтэй”, “Amore” цомгоо тоглолтод ирсэн эхний 50 үзэгчид  бэлэглэх юм байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж