“Англи хэлээр уран илтгэгч” уралдаан үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.10.28-нд нийтлэгдсэн

“Англи хэлээр уран илтгэгч” уралдаан үргэлжилж байна

Монголын Залуучуудын Холбоо англи хэлийг хоёрдогч хэл болгох уриалгыг дэмжин IV их хурлаараа шийдвэр гаргаж, оюутан залуусыг англи хэлнээс мэдээллийг чөлөөтэй олж авах,  өөрийн үзэл санааг англиар чөлөөтэй илэрхийлэх, уран илтгэх чадварыг эзэмшүүлэх зорилгоор “Англи хэлээр уран илтгэлч” уралдааныг 2004 оноос эхлэн оюутан залуусын дунд 7 дахь жилдээ зохион байгуулж байна.
 Тус уралдаан нь тодорхой нэг сэдвийн дор явагддаг бөгөөд энэ жил “Монголын хөгжилд- сайн дурынхны оролцоо ”сэдвээр 3 үе шаттайгаар 10-р сарын 19-29-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Уралдааны 1, 2 шатанд нийт 50-иад залуус оролцсонооос шилдэг 10 уран илтгэгч шалгарч 3р шатанд хүч авьяасаа сорихоор үлджээ.     
Энэ жилийн уралдааны Ерөнхий ивээн тэтгэгчээр “INLINGUA” Олон Улсын Гадаад Хэлний Сургууль, мэдээллийн ивээн тэтгэгчээр JCI Leader болон Английн Элчин Сайдын Яам оролцогчдыг сургалтын материалаар тус тус ивээн тэтгэж, хамтран ажиллаж байна.  
Эцсийн шатны шалгаруулалт 10-р сарын 29-нд МҮОНТ-ийн 600-гийн студид болох юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж