
Заримдаа олон хүнтэй хурим найрыг нь НАТО-гийн цэргийнхэн бөмбөгдчихдөг ч тохиолдол бий.
Энэ удаа хурим болж байсан гурван давхрын дээвэр нураад гол төлөв эмэгтэйчүүд ба хүүхдүүд дээр унан эмгэнэл гаргалаа.
Багланы нэгэн тосгоны энэ хурим дээр гарсан ослын хэлмэгдэгсдийн тоог Улаан хавирган сар байгууллагын төлөөлөгч Хамид Ниази мэдээлсэн байв. Харин мужийн захирагч энэ эмгэнэлээр 40 хүн амиа алдсан гэжээ. Нурангийг бүрэн цэвэрлээгүй, түүний дороос хүмүүсийн цогцсыг гарган авч байгаа учраас амиа алдагсдын тоо нэмэгдэх бололтой.
Афганы уламжлалаар хуримыг эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүдэд нь зориулан тус тусад нь салган хийлгэдэг гэнэ.