
Дорнод Халхгол сумын Засаг даргын тамгын газраас “Байгаль хамгаалал-2011” зөвөлгөөн зохион байгуулжээ. Зөвөлгөөнд сумын удирдлагууд, Дархан цаазат газрынхамгаалалтын албаны ажилчид, байгаль орчны хяналтын улсын байцаагч болон бусад албаны хүмүүс оролцсон байна. Зөвөлгөөний үеэр “Байгаль орчны өнөөгийн байдал”, “Бэлчээрийн менежмент” зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж, Нөмрөгийн дархан цаазат газрын 2010 оны үйл ажиллагааны тайлан, 2011 оны төлөвлөгөөг тахилцуулан хэлэлцсэн байна. Зөвөлгөөнд оролцогчдын саналын дагуу сумын хэмжээнд 2011 оныг “Ойг хамгаалах, зөрчлийг арилгах, ойжуулах, нөхөн сэргээх жил” болгох уриалга гаргаж, төлөвлөгөө гарган сумын Засаг даргаар баталгаажуулжээ.