Шинэ “Их гурвал” анхны хожлоо авлаа

Хуучирсан мэдээ: 2010.10.28-нд нийтлэгдсэн

Шинэ “Их гурвал” анхны хожлоо авлаа

Двейн Уейд, Леброн Жеймс, Крис Бош нар “Майами Хит” багийн бүрэлдэхүүнд хамтдаа анхны хожлоо байгууллаа.

Тэд өнөөдөр “Филадельфиа 76” багийн талбайд зочлон тоглож, 97:87 харьцаатай буулган авлаа. “Бостон”-ы эсрэг тоглолтод Леброн 31 оноо авч байсан бол энэ удаад Двейн Уейд 30 оноо авснаар баг нь ялалт байгууллаа.

Түүнчлэн Бош 15, Жеймс 16 оноо авчээ. Уейд өмнөх өдрийн муу тоглолтоо залруулж, 20 довтолгооныхоо 10-ыг оновчтой болгосон байлаа.

Түүнд Жеймс хамгийн их тус хүргэжээ. Гэхдээ Леброн биш Жеймс Жоунс. Тэрбээр холын зайнаас хийсэн есөн шидэлтийнхээ зургааг нь оновчтой болгож, нийтдээ 20 оноо багтаа авчирснаар хожиж байгаа нь энэ юм.

Харин Жеймс, Бош нар нийлээд 20 шидэлт гүйцэтгэж, 11-ийг нь цагаригт оруулжээ. “Майами Хит” энэ өдөр гурвын шугамны араас 50 хувьтай довтолж байсан нь тэдний тоглолт хэр өндөр байсныг харуулсан гэхэд болно.

Уг нь Филаделфиа хотын 20,389 үзэгч багийнхаа нээлтийн тоглолтыг үзэж сонирхсон ч эсэргүүцэл үзүүлж чадаагүй ялагдал хүлээсэн “76” багийн тоглогчдыг олж харсан юм. Драфтын номер хоёр Эван Турнер 22 насныхаа төрсөн өдрөөр NBA-д анхны тоглолтоо хийж, 16 оноогоор багаа тэргүүлж, Лю Уилльямс Тадиус Яанг нар 15 оноогоор удаалжээ.

Гэхдээ энэ гурван тоглогч бүгд сэлгээнээс талбайд гарч ирсэн.
“Үдэш бүр бидний эсрэг тоглох багууд Майами Хитийг хожих хүсэлтэй байх болно. Тэр тусмаа эсрэг багийн талбай дээр бидний эсрэг байгаа хөгжөөн дэмжигчидтэй уулзалдах болно” гэж тэдний ялагдлыг хүлээж байсан Филадельфиа багийн ордон дүүрэн үзэгчдийн талаар Жеймс сэтгэгдлээ хэлжээ.
Гэхдээ одоо тэд өөрийн багийг хөгжөөн дэмжигчдийн дэмжлэгийг авах болно. Учир нь манай цагаар бямба гаригийн өглөө талбай дээрээ “Орландо Мэжик” багийг хүлээн авна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж