-Увс
аймаг нь Монгол улсын ууган аймгуудын нэг. 1925 онд байгуулагдсан.
Саяхныг хүртэл 1931 онд байгуулагдсан гэж ярьдаг байсан. Энэ нь ямар
учиртай вэ гэхээр 1925 онд байгуулагдсан Баянчандмань уулын аймгийг 1931
онд Ховд, Дөрвөд гэж хоёр аймаг болгон хуваасантай холбоотой юм.
Анх Дөрвөд нэртэй байсан боловч 1932 оноос Увс нуурын нэрээр нэрлэдэг
болсон. Одоог хүртэл Увс нуурын нэрээрээ байна. Харин 2005 оноос түүхч,
судлаачдын саналыг харгалзан үзээд 1925 оноор байгуулагдсан гэж тооцох
болсон. 1923 онд Халх дөрвөн аймагт, 1924 онд Дарьгангад, 1925 онд
Ховдын хязгаарт Нутгийн захиргааны шинэ дүрмийг хэрэгжүүлсэн. Анхны
таван аймаг байгуулагдах үеийн нэрлэсэн уул ус, бас аймгийн төв нь хаана
байгааг үндэслэж өнөөгийн аймгуудын байгуулагдсан оныг тооцдог уламжлал
байна. Баянчандмань уул нь Увс аймгийн нутагт байдаг, нөгөө талаар
аймгийн анхны төв 1925-1927 онд Улаангом хотод байсан учир 1925 оноор
тооцож байна. Өөрөөр хэлбэл Хэнтий, Төв, Завхан, Архангай аймгийн дараа
байгуулагдсан гэж үздэг. Увс аймгийн нутаг дэвсгэр 1931 онд
байгуулагдсан нутаг дэвсгэрээрээ одоог хүртэл байгаа. 1959, 1960 онд
нэгдэлжих хөдөлгөөнтэй холбоотойгоор зарим сумууд нэгдэж нэмэгдэж
байгуулагдсан. Гэхдээ ихэнх сум нь 1925, 1931 онд байгуулагдсан сумууд
байдаг.
Үргэлжлэл