Ангела Меркелийг сэтгэцийн гажигтай хүн мөшгөж байв

Хуучирсан мэдээ: 2010.10.28-нд нийтлэгдсэн

Ангела Меркелийг сэтгэцийн гажигтай хүн мөшгөж байв

Ангела Меркель. Фото: AFP
Сэтгэцийн гажигтай нэгэн эр хүн Германы канцлер Ангела Меркелийг мөрдөн мөшгөлтийнхөө байгаар сонгосон байлаа гэж Bild мэдээлжээ. Харуул хамгаалалттай байсан ч тэр хүн Бранденбургийн Укермарк (Uckermark) тойрог дахь канцлерын байрны нутаг дэвсгэрт хоёр ч удаа нэвтэрч чадсан байв. Эхний удаа Меркелийг гэртээ байхад нь тэр хүн хонхыг нь дарсан байна. Хоёр дахь удаа түүнийг ирэхэд нь гэртээ канцлерын нөхөр байжээ. Түүнийг саатуулсан гэж мэдээлж байна. Тэрээр 45 насны хүн бөгөөд цагдаагийнхны нүдэнд өртөөд амжсан байжээ. Хэдэн долоо хоногийн өмнө Берлиний төвийн Митте дүүрэг дэх канцлерын түрээсийн байрны хавьд түүнийг харсан байжээ. Урьдчилсан мэдээгээр тэрээр үе үе ухаан нь балартдаг өвчтэй бөгөөд түүний захидалд хариу өгөөгүй гээд Ангела Меркельд их уурласан байжээ. Түүнийг мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлсэн ба хэзээ гаргах нь тодорхойгүй. Уг хэргийг Нейруппин (Neuruppin) хотын прокурорын газар мөрдөж байна. Жижиг тосгон дахь хамгаалалттай байранд хэрхэн тэр нэвтэрч чадсан нь мөрдөн байцаагчдын анхаарлыг их татаж байгаа гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж