
Түүхий эдийн “Эмээлт” зах дээр малын гаралтай түүхий эдийн үнэ ханш ямар байгааг сонирхлоо. Өнөө өглөөний байдлаар ямааны ноолуурыг кг тутмыг нь 42-46 мянган төгрөгөөр худалдан авч байлаа. Харин тэмээний ноос кг нь 5000-5500 төгрөг, хонины ноос 600 төгрөгийн ханштай байна. Тус захын түүхий эдийн ченжүүд бог малын арьсыг харьцангуй өндөр ханшаар буюу 5000-8000 төгрөгөөр авч байгаа бол бодын шир хямдарчээ. Үхрийн шир 12-15 мянган төгрөг, сарлагийн шир 13 мянган төгрөг, адууны шир 17-18 мянган төгрөгийн ханштай байна. Харин богийн өлөнг 500 төгрөгөөр авч байлаа.
Д.Цэц